Тодруулбал, өчигдөр Говьсүмбэр аймгийн зах, худалдааны төвд байрлах Хаан банкны автомат төгрөгийн машин буюу АТМ-аас хуурамч 20 мянгатын дэвсгэрт гарсан байна. Тухайн хуурамч мөнгөн дэвсгэртийг банк зузаатгал хийхдээ юм уу эсвэл иргэн орлого хийхдээ хийсэн эсэх нь тогтоогдоогүй бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Монгол Улсын хамгийн их харилцагчтай буюу 2.7 сая гаруй харилцагчид банкны төлбөр, тооцооны үйлчилгээг үзүүлдэг дээрх банкны АТМ-аас хуурамч мөнгөн дэвсгэрт гарсан нь олны эргэлзээг төрүүлээд буй. Үүнтэй холбогдуулан зах зээлийн бэлэн мөнгөний арилжаанд эргэлдэж буй хуурамч мөнгөн дэвсгэртийг таних, хэрэглэгчийн болоод мөнгөн дэвсгэртийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, сиистемийн шинэчлэл хийж сүлжээний доголдлыг хэвийн болгох шаардлагатай байгааг иргэд анхааруулж байгаа юм.
Дашрамд мэдээлэхэд, Өнгөрсөн 2022 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хийгдсэн АТМ-ны гүйлгээний 84 хувийг Хаан банк дангаар гүйцэтгэсэн байдаг байна.