Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Баярчимэг: Улаанбаатар хотод дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн нэн тэргүүнд ногоон байгууламж, гэр хорооллын дахин төлөвлөлт багтаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 27 секунд
Гэрэл зургийг UBN.MN

Япон Улсын нийслэл Токио хотноо "G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх" хотын дарга нарын форум гурав хоногийн турш зохион байгуулагдаж байна. Тус форумд Улаанбаатар хотын төлөөлөгчид оролцож, олон улсын хотуудын удирдах албан тушаалтнуудтай тулгамдаад буй асуудлуудынхаа гарц шийдлийг хэлэлцэж, сайн туршлагаасаа хуваалцаж буй юм.

Бид тус форумын өнөөдрийн хэлэлцүүлэгт "Байгаль орчин хүрээлэн буй орчны" асуудлаар зочин илтгэгчээр оролцсон НИТХ-ын төлөөлөгч, "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэгээс форумын талаар болон оролцсон хэлэлцүүлгийнх нь талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Тогтвортой хөгжлийн төлөөх хотын дарга нарын форумд оролцлоо. Форум хүрээлэн буй орчны хэлэлцүүлэгт оролцлоо. Тус хэлэлцүүлэгт ямар сэдвээр илтгэл тавив. Илтгэлийн гол агуулга юу байв?

-Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотын дарга нарын форум гурав хоногийн хугацаанд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр хэлэлцүүлгүүд эхэлсэн. Үндсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг явагдаж байна. Нэгдүгээрт, байгаль орчин буюу хүрээлэн буй орчны асуудал. Хоёрдугаарт, хүртээмжтэй нийгмийн төлөөх хэлэлцүүлэг явагдана. Үүний дараагаар аюулгүй хотын сэдэвт хэлэлцүүлгүүд өнөөдөр зохион байгуулагдана. Хамгийн эхний хэлэлцүүлэг болох байгаль орчны сэдэвт хэлэлцүүлэгт 6-7 хотын төлөөлөлтэй хамтран оролцлоо. Энэ хэлэлцүүлгийн хүрээнд тухайн хотуудад байгаль орчны чиглэлээр тулгамдаж байгаа асуудлын талаар нэлээн сайн ярилцлаа. Мөн хот болгоны онцлогт тохирсон ямар арга хэмжээг авч болох талаар туршлагаа хуваалцлаа. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүнгээ маргааш дүгнэж, Токио хотын захиргаанаас мэдэгдэл болон уриалга гаргах төлөвлөгөөтэй байна.

-Хэлэлцүүлэгт таньтай цуг өөр гурван хотын тодорхой албан тушаалтнууд оролцлоо. Эл хэлэлцүүлгээр манай хоттой ойролцоо төлөвлөлттэй ямар улс байв. Тэндээс ямар асуудлыг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжтой гэж харав?

-Ланкастр, Дели зэрэг 6,7 улс туршлагаа танилцууллаа. Сонсоход нийтлэг асуудлууд ч байна. Онцлогтой тулгамдсан асуудлууд ч байна. Нийтлэг асуудлын тухайд, Дели хоттой төстэй юм уу гэж бодол төрж байлаа. Тухайлбал, Улаанбаатар хотод орон нутгаас шилжин ирж суурьших хүн амын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Үүний адилаар Дели хотод 20 сая байсан хүн амын тоо 30 саяд хүрч, төвлөрлийг үүсгэснээр тодорхой асуудал бэрхшээлүүд урган гарч байна гэдгийг ярьж байна. Шийдлийн тухайд, манайхтай төстэй арга хэмжээг авч байгаа юм байна гэж харлаа. Тухайлбал, орчны бохирдолтой холбоотойгоор иргэд хууль дүрэм журам зөрчсөн асуудал байвал түүнийг холбогдох байгууллага руу нь зургийг нь дарж явуулдаг, зургийг хүлээн авсан төр захиргааны байгууллага нь асуудлыг шийдвэрлэдэг. Шийдвэрлэлт нь 90 хувьтай байна гэж танилцуулж байна. Энэ мэтчилэн төстэй арга, шийдлүүдийг хэрэглэж байгаа зүйл байна. Тухайн хотын онцлогт тохирсон биний мэдэхгүй шийдлүүд ч байна.

-Таны илтгэл тавих үеэрээ "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн талаар түлхүү ярих шиг боллоо. Үүнийг бусад хотын удирдлагууд хэрхэн хүлээж авав?

-Хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот нийт 120 сая мод тарих амлалтыг өгсөн байгаа. Үүнийг хотууд сайшаалтай хүлээн авч байгаа. Зарим хотуудад ч ногоон байгууламжийн төслүүдийг хэрэгжүүлж байгаа талаар танилцуулж байна.

-Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ирэх жилүүдэд ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх вэ. Та илтгэлдээ гэр хорооллын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудлыг нэлээн хөндөж ярилаа. Манайд тулгамдаж буй гол асуудлуудын нэг шүү дээ. Тэгвэл энэ асуудлыг дунд хугацааны бодлогын хүрээнд ямар арга замаар шийдвэрлэхээр ажиллаж байгаа вэ?

-Улаанбаатар хотод дунд хугацаандаа хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн эрэмбийн нэн тэргүүнд ногоон байгууламж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал байгаа. Үе шаттайгаар шийдвэрлээд явж байгаа. Улаанбаатар хотын хувьд "Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040"-г батлуулахаар ажиллаж байна. Үүнд ямар зорилтуудыг тавих вэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн байгаа. Үүний хүрээнд хотын хэмжээнд шат дараатай 2040 он хүртэл ажлуудыг хийгээд явна гэсэн үг. 2040 он гэхэд нийт хүн амын 84 хувийг орон сууцанд амьдрах боломжтой болно гэж төлөвлөж байгаа.

Улаанбаатар хотын төлөөлөгчид “G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх” хотын дарга нарын форумын байгаль орчны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцлоо
Улаанбаатар хотын төлөөлөгчид “G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх” хотын дарга нарын форумын байгаль орчны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцлоо
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.