Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 01:45 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уурхайчин багт байрлах “Даниста худалдааны төвийн баруун урд таксинд явж байхад үл таних согтуу залуу таксинд гар өргөж суугаад гэр хороололын 17 дугаар сургуулийн гадаа ирээд намайг боож унагаан машинаас буулгаад миний тоёота акуа автомашныг дээрэмдээд явлаа” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагааг зохион байгуулж таксинд явж байсан 40 настай эмэгтэйг боож, автомашин дээрэмдэн зугтсан гэх 42 настай эрэгтэй Т-г олж тогтоон баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.