Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖОЛООЧ НАРТ: Автомашины толинд харагддаггүй “СОХОР БҮС“-ээ заавал шалгая

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 48 секунд

Том оврын тээврийн хэрэгслийн толинд харагддаггүй хэсгийг "сохор бүс" гэж нэрлэдэг байна. Ихэвчлэн хүнд даацын автомашинуудын толинд эргэн тойрны обьект хязгаарлагдаж далд хэлбэрт оршиж байдаг тул жолооч нар замын хөдөлгөөнд оролцохоосоо өмнө автомашинаа бүтэн тойрч аюулгүй байдлаа хангах хэрэгтэй.

Хэрвээ замын хөдөлгөөнд оролцох явцад хажууд яваа жижиг оврын тээврийн хэрэгслийг толиндоо харах боломжгүй тохиолдолд нэмэлт толь суурилуулах шаардлагатай.

Тээврийн хэрэгслийг бүрэн хянаагүйгээс осол гаргах, цаашлаад явган хүн гэмтээх, үхэлд ч хүргэх аюултай болохыг нийт жолооч нарт Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Маргааш Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
Маргааш Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.