Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Зүүн аймгуудын нутгаар жавартай, хүйтэн байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 21 секунд

Шинийн 2, 3-нд зүүн аймгуудын нутгаар жавартай, хүйтэн байна.

2023 оны 02 дугаар сарын 23-наас 02 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи 23-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 25-нд Алтайн уулсаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -14...-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус, өдөртөө +4...+9 градус, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...+4 градус байна.

Эх сурвалж: УЦУОШГ

“Архивын Ерөнхий газар- Сонсголон, 5 шар“ чиглэлд нийтийн тээвэр үйлчилж байна
“Архивын Ерөнхий газар- Сонсголон, 5 шар“ чиглэлд нийтийн тээвэр үйлчилж байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.