Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ковид-19” тахлын эсрэг хуулийн хүрээнд хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 29 секунд


Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдварын цар тахал /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын арга хэмжээг зохицуулсан Ковид19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-аар батлуулсан.

Энэхүү хуулиар Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын Онцгой комисс, Төрийн байгууллага, Төв банк болон арилжааны банкнаас цар тахлын үеийн хүн, амын эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлийг бууруулах, нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, иргэн, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээллийн байгууллагын хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгосон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

                                                                                                                                                                                                                                                     Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 

2NE1 хамтлагийн дуучин Парк Бомын өөрчлөлт олныг гайхшрууллаа
2NE1 хамтлагийн дуучин Парк Бомын өөрчлөлт олныг гайхшрууллаа
 
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.