УБЗАА-наас Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн хог дарж булах ландфилыг хэсэгчлэн хааж, 12га талбайг хөрсөөр хучин ногоон байгууламж болгон нөхөн сэргээх ажлыг эхлүүлжээ. Дээрх ажлын гүйцэтгэгчийг нээлттэй тендер шалгаруулалтаар шалгаруулж 2 сарын хугацаанд ажлыг бүрэн дуусгахаар гэрээ байгуулан ажиллаж байна.
Цаашид төврлөрсөн хогийн цэгт нөхөн сэргээлт хийх ажил үе шаттайгаар хийгдэх бөгөөд 2023-2024 онд Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгүүдийг бүрэн хаахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Нийслэлийн захирагчийн ажлын алба