Нийслэлийн Прокурорын газраас "Хөгжлийн банк"-ны хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг урьдчилсан хэлэлцүүлгийг нээлттэй явуулах саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр "ХБ-ны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгт гурван санал хэллээ. Тусгаарлах. ЗГ-ын тогтоолд ХБ-ны зээлтэй холбоотой үг үсэг байхгүй тул хэргийг салгах. Шүүхээр хурдан шийдэх. АТГ, Прокурор захиалгатай тул буцаахгүй байх. Нээлттэй хийх. Хэрэг хийгээгүй, нуух юм байхгүй тул олон нийтэд ил тод, нээлттэй хийх" гэв.
Н.Алтанхуяг: ХБ-ны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийг тусгаарлах, хурдан шийдэх, нээлттэй хийх саналыг хэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.