Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Гантөмөр: С.Эрдэнэ Х.Баттулга нартай уулзаж байгаа. Хэн ч тойргийн гадна үлдэх ёсгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 34 секунд

АН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийж, хуралдаанаас гарсан шийдвэрийг АН-ын дарга Лу.Гантөмөр танилцууллаа. Тэрбээр "С.Эрдэнэ Х.Баттулга нартай уулзаж байгаа. Хэн ч тойргийн гадна үлдэх ёсгүй.

Иргэдийн 70 хувь нь ядуу байна. Хоол ундандаа мөнгө нь арай гэж хүрч байна гэсэн судалгаа байна. Иргэд үүнийг корона, хойд хөршийн дайнтай холбож харахгүй, төр засгийн бодлого шийдвэртэй холбоотой гэж харж байна. Бид бүлгийн хурлаар энэ талаар ярилаа. Ингээд таван зүйл дээр төвлөрлөө.

  • Ядуурлын эх сурвалж нь ажил хийж байгаа болон бизнес хийж байгаа хүмүүс залхсан байна. Төрөөс ирж байгаа дарамт хэм хэмжээнээс давсан байна. Нийт бизнес эрхлэгчдийн 60 хувь нь НӨАТ-т сэтгэл дундуур байна. ААН-үүд татварын маш том дарамтад орсон байна. Энэ дарамтаас гарахын тулд ААН-үүдээ дэмжих хэрэгтэй. Жижиг дунд үйлдвэрүүд хаалгаа барьсан байна. Тиймээс тэдэнд хөрөнгийн дэмжлэг яах вэ гэдэг дээр шийдвэр гаргаад явъя гэсэн шийдэлтэй байна. НДШ бууруулахгүйгээр явахгүй юм байна. Дундаж давхарга бий болгох ажил хийгдэхгүй юм байна. Жишээлбэл, 70 хувь нь ядууралд санаа зовж байна, 50 хувь нь маргаашдаа санаа зовж байна. Маргааш бизнес хийхэд туслахад бэлэн төр засаг байх хэрэгтэй байна. Төр өдөр, шөнөгүй дарамталдаг болохоос дэмжлэг алга.
  • Хямрал арилтал төр хувийн хэвшил дээр очиж дарамталдагийг таслан зогсооё. 5 дугаар сарын 1-н хүртэл төр хувийн бизнесийг дарамтлахгүй байх дээр ямар арга хэмжээ авч болох вэ гэдэг судалгааг хийнэ. Тус судалгааг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь даргаар ахлуулна.
  • Эдийн засаг өсөхгүй нь. Бидний хийсэн судалгаагаар сүүлийн 10 жил Монгол Улс хөдөлсөнгүй. Ингэснээр орлого сайжраагүй. Бид 40 мянга, 100 мянган орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж ашиглалтад оруулсан. ДНБ 10 мянган доллар, авч буй цалинг 1000 доллар болгох саналыг УИХ-ын гишүүн Ц.Туваан гишүүн гаргасан. Үүн дээр яаралтай ажиллана.
  • Тендерийн хуулиар дараагийн авлигач төрж байдаг. Үүнийг хагалах хэрэгтэй. УИХ-ын гишүүн Н.Ганибал үүнд анхаарч ажиллана. Ард түмний намд итгэх итгэл алдарсан. 50, 60 хувь нь төрд итгэхгүй байна. Ардчилсан нам парламентын засаглалыг бэхжүүлэх ажлыг хийнэ. Улс төрийн намын хууль, Сонгуулийн хуулийг С.Одонтуяа гишүүн ахалж ажиллана.
  • Дараагийн асуудал бол АН-д итгэж байсан хүмүүст бид зүтгэлтэй нам гэдгээ харуулна. Бид эвдэрдэггүй, хуваагддаггүй, ойлгомжтой, тунгалаг нам болох хэрэгтэй. Одоо хамтын удирдлагатай, хамтын хариуцлагатай нам болно. АН-тай хамтрах бүгдийг урина. АН гишүүнээ хөөдөггүй улс төрийн хүчин болно. Олон ургалч үзлийг ургуулж чаддаг, амьдруулж чаддаг нам болно" хэмээлээ

“Чингис хаан“ банкны удирдах албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Чингис хаан“ банкны удирдах албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.