Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халаасны хулгайн гэмт хэрэг 15.8 хувиар өсчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

Нийслэл хотын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын байдлаар 485 халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 456, зөрчлийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 77 нэгжээр буюу 15.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 179 нэгж буюу 36,9 хувь нь гудамж талбайд, 247 нэгж буюу 50,9 хувь нь автобусны буудал, нийтийн тээврийн хэрэгсэлд, 29 нэгж буюу 5,9 хувь нь зах, худалдааны төвд, 18 нэгж буюу 3,7 хувь нь үйлчилгээний газар, 12 нэгж буюу 2,4 хувь нь эмнэлэг, сургуульд тус тус үйлдэгджээ.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зах, худалдаа үйлчилгээний газруудаар нэгдсэн эргүүл, хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Тяньжин хоттой боловсрол, худалдаа, бизнесийн салбарт хамтран ажиллана
Тяньжин хоттой боловсрол, худалдаа, бизнесийн салбарт хамтран ажиллана
 
Өнөөдөр улсын дугаар нь ТЭГШ тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр улсын дугаар нь ТЭГШ тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.