Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХНХЯ: Бүх төрлийн орлогоос НДШ авна гээгүй. 1995 оноос одоог хүртэл хэрэгжиж байгаа хууль хэвээрээ байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Бүх төрлийн орлогоос НДШ авна, хуучин хогийн шүүрээ зарсан ч, хэн нэгэнд тус болоод зээлдүүлсэн мөнгөө буцааж авсан чинь орлого байна гээд НДШ авах нь хэмээн иргэд шүүмжлээд буй.

Тэгвэл уг асуудалд ХНХЯ-ны ТНБД Г.Өнөрбаяр цахим хуудаснаа "Бүх төрлийн орлогоос НДШ авна гээгүй. Ташаа мэдээлэл. Буруу мэдээлэл яваад байна. 1995 оноос одоог хүртэл хэрэгжиж байгаа хуульд ямар орлогоос НДШ авахыг зааж өгсөн. Тэр яг хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлтгүй өргөн баригдсан. Хуучнаараа байгаа гэсэн үг. Нийгмийн даатгалын шимтгэл бол ТАТВАР биш! Ундармаа гуай болон Чингис хаан банкнаас даатгуулагчдын мөнгийг авах ёстой. Энэ бол зүй ёсны шаардлага. Бүх даатгуулагчид шаардах эрхтэй. ХНХЯ энэ мөнгөний хойноос байнга хөөцөлдөж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл бол хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос тооцогдож ирсэн. Тэр хэвээрээ байгаа" хэмээжээ.

Ерөнхий сайд маргааш БНСУ-ыг зорино
Ерөнхий сайд маргааш БНСУ-ыг зорино
 
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц