УИХ-ын гишүүн Ч.Ундрамын бот хаяг өнөөдөр ил боллоо. Тодруулбал, тэрбээр твиттер хуудсаараа цахим тайлангаа нийтэлсэн бөгөөд түүнийхээ дор өөрийнхөө хаягаар "3 дахь тайлан гэнэ. Зөв зөв" хэмээжээ. Улмаар уг сэтгэгдлээ устган "Орон нутгийн багш" гэх дахин тус сэтгэгдлээ дахин нийтэлсэн юм.
Харин эл үйлдлийг түүний туслах "Би хаягаа солилгүй гишүүний хаягаар сэтгэгдэл бичиж алдаа гаргалаа" хэмээн жиргэсэн нь "Орон нутгийн багш" гэх хаяг нь Ч.Ундрам гишүүний туслахын буюу түүнтэй холбоотой бот хаяг болох нь батлагдав.
Тэгвэл Ч.Ундрам гишүүний бот хаяг Ерөнхий сайд, генсек зэрэг намын удирдлагуудаа хэрхэн “ГӨВЖ” байсныг хүргэж байна.