Ховд аймагт 15 настай охин бусдад зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас нас барсан харамсалтай хэрэг гараад буй. Уг хэрэгт үе тэнгийнх нь охид хамааралтай, охины толгойг трубагаар цохиж хүнд гэмтээсний улмаас охин нас барсан гэх мэдээлэл цацагдаад байсан бол мөрдөн байцаалтын явцад охиныг нагац эгч нь хөнөөсөн болох нь тогтоогдоод байгаа юм.
Тиймээс нагац эгч болох Ж-д ЭХТА-ын 10.1-1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байна.
Тус зүйл ангид хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Сануулахад, нагац эгч болох Ж нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор хажуудаа байсан гэрчтэй үгсэн тохиролцож, хэвлэлийн мэдээллийн хэрэгслийг ашиглан 4 хүүхдэд зодуулж нас барсан гэх худал мэдээлэл өгч мөрдөн байцаах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлээд байгаа билээ.