Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дараах ТББ-ууд сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт тавина

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болж УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх төрийн бус байгууллагуудыг бүртгэх тухай шийдвэр гаргав.
Сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийхээр бүртгэгдсэн төрийн бус байгууллагуудад үйл ажиллагаандаа сонгуулийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 188 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг чанд мөрдөн ажиллахыг үүрэг болголоо.
Хяналт тавих ТББ-ууд:
1. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагуудын Шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл” НҮТББ
2. Бодлогод залуусын хяналт НҮТББ
3. Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд НҮТББ
4. МИДАС НҮТББ.

Япон Улсаас тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн анхааралд
Япон Улсаас тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн анхааралд
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.