Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтад 800 орчим иргэн санамсаргүй түүврээр сонгогдож оролцоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

Хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт ирэх долоо хоногт (2023.02.14-15) болно. Тус уулзалтад санал асуулгын эхний үе шатанд оролцсон 1570 иргэний 50-иас доошгүй хувь буюу 800 орчим иргэн мөнхүү санамсаргүй түүврээр сонгогдож оролцоно.

Зөвлөлдөх санал асуулгын асуултуудад иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах болон нийгмийн тулгамдсан асуудлууд гэсэн дөрвөн багц сэдэв хөндөгдөж байгаа юм. Эдгээр сэдвийн хүрээнд голлох тулгамдсан асуудлуудыг нийт 22 асуултаар санал асуулгын маягтад тусгасан бөгөөд Академич Р.Гончигдорж, профессор Ч.Энхбаатар, Н.Наранчимэг, дэд профессор А.Алтанзул, Б.Баясгалан, Б.Нарантулга, дэд профессор М.Алтанбагана, Н.Мягмарцоож нар илтгэл тавьж, ерөнхий мэдээллийг өгөх юм. Илтгэгч нар хариуцсан сэдэв, асуудлуудынхаа үндэслэл, шаардлага болон тэдгээрийн гарц, шийдлийн давуу ба сул талын тухай тэнцвэртэй мэдээллийг Зөвлөлдөх уулзалтын нэгдсэн хуралдаанд илтгэж, оролцогчдын 15-аас ихгүй хүнтэй жижиг хэсгүүдийн хэлэлцүүлгээс гарсан асуултуудад хариулт өгөх үүрэг хүлээх юм.

Улаанбаатараас Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ маргаашаас эхэлнэ
Улаанбаатараас Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ маргаашаас эхэлнэ
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй