Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар буруутган яллагдагчаар татан шалгаж буй. Шүүхээс тэднийг цагдан хорихоос татгалзаж, харин хэрэг шийдэгдтэл Монгол Улсын хилээр гарахыг нь хориглосон юм.
Тэгвэл эл компанийн 25 хувийн хувьцааг эзэмшиж байсан комедиан Б.Идэр-Одыг эл хэрэгт холбогдуулан Монгол Улсад дуудан ирүүлж шалгах бололтой. Түүний хувьд өнгөрөгч оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хувьцаагаа шилжүүлж, нэг сарын дараа буюу мөн оны гуравдугаар сарын 30-нд Австрали улс руу гарч өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй байгаа юм.
“IHC” койны татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулсан талаарх манай сайтын бэлтгэсэн нийтлэлийг энд дарж унших боломжтой.
"Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшлийн байдлыг дараах инфографикаас харж болно.