970 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж буй койн, токен түүний алдагдал, булхай луйвар жинхэнэ утгаараа "хагарч” эхлэв бололтой. Эдгээрийн эхлэл болгож нэр бүхий койнуудын асуудалд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг хийж эхэлсэн. Тухайлбал, "Их Бит" ХХК-ийн “IHC” койн, "Ард бит" ХХК-ийн “ARD” койн, “Элф Эдүкейшн” ХХК-ийн “ELFC” койнуудыг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэргүүдийг шалгаж байна.
-“IHC” койныг өнгөрөгч оны тавдугаар сараас эхлэн ШАЛГАЖ эхэлсэн-
Эдгээрийн дундаас "Их Бит" ХХК-ийн “IHC” койны хэрэгт өнгөрөгч 2022 оны тавдугаар сарын 22-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, эл хэрэгт “Монгол Улсын нэр бүхий хуулийн этгээд нь койн гаргах замаар иргэдээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэх үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хэрэг нээж байжээ.
Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий этгээдүүд нь татан төвлөрүүлсэн хөрөнгийг койны танилцуулга /Whitepaper/-д заасны дагуу зарцуулсан эсэхийг шалгаж, хууль бус үйлдэл тогтоогдвол Б.Гантиг, О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Идэр-Од нарыг яллагдагчаар татах саналтай байгаагаа хуулийн байгууллагаас мөн оны аравдугаар сард илэрхийлсэн байдаг.
-IHC койны хэрэгт шалгагдаж буй Б.Идэр-Од хувьцаагаа жилийн өмнө шилжүүлж, нэг сарын дараа Австрали руу явсан-
Тэгвэл мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдэлд Эрүүгийн хэрэгт холбогдсон "Их Бит" ХХК-ийн хувьцаа эзэмшлийн байдлыг та бүхэнд танилцуулья.
Б.Гантиг, О.Мөнхжин нарын хувьд 2022 оны аравдугаар сарын 12-нд АНУ руу явж, мөн сарын 20-нд буцаж Монгол Улсад иржээ.
Харин Б.Идэр-Одын хувьд өнгөрөгч оны гуравдугаар сарын 30-нд Автрали улс руу гарсан байна. Түүний хувьд эл компанийн 25 хувийн хувьцаагаа шилжүүлснээс нэг сарын дараа буюу мөн оны гуравдугаар сарын 30-ны өдөр гадагш зорчжээ. Нөгөө талдаа Б.Идэр-Одын Монголоос гарсан хугацаа нь “IHC” койныг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэрэг үүсэхээс хоёр сарын өмнө байгаа юм. Үүнээс харахад, Б.Идэр-Од нөхцөл байдал “эвгүйтсэн”-ийг мэдрээд хувьцаагаа шилжүүлж хилээр гарсан уу гэх хардлага ч үүсэхээр байна. Одоогийн байдлаар хэргийн холбогдогч нарын мэдээлэл дунд Б.Идэр-Одын нэр ч багтаж буй. Өөрөөр хэлбэл, хэрэгт Б.Идэр-Одоос гадна одоогийн хувьцаа эзэмшигч нар болох Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин шалгагдаж байна.
-IHC койн анхдагч зах зээлийг 24.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн-
IHC койныг 2021 оны наймдугаар сарын 25-ны өдөр гаргаж, нийт гаргасан койны 10 хувь буюу 100 тэрбум ширхэг IHC койныг “Ард Экс” ХХК-ийн www.dax.mn, “Хязгааргүй шийдэл” ХХК-ийн www.complex.mn, “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn, “Койн Хаб” ХХК-ийн www.coinhub.mn нэртэй дөрвөн криптовалют арилжааны биржүүд дээр гаргасан. Ингэхдээ анхдагч зах зээлийн арилжаанд IHC койныг 30 мөнгөөр арилжаалсан юм. Тус анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 24,7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байна.
-Татан төвлөрүүлсэн 24.7 тэрбум төгрөгөөс 724 сая төгрөгийг арга хэмжээнд зарцуулжээ-
Тэгвэл татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгөөс "Их Бит" ХХК нийт 24.7 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Зарцуулалтыг нарийвчлан харуулбал,
-Сагсан бөмбөгийн IHC Apes багийн санхүүжилтэд 236 сая төгрөг зарцуулжээ-
Тэгвэл арга хэмжээнд зарцуулсан гэх 724 сая төгрөгийн задаргааг нарийвчлан хүргэе.
-Валют худалдан авахаар 7.5 тэрбум төгрөгийг шилжүүлсэн боловч валютын орлогын гүйлгээ хийгдээгүй-
Зарцуулалтад тусгаснаар гадаад вальют худалдан авахад 7.5 тэрбум төгрөгийг зарцуулсан гэх. Үүнийг задалбал, 1.1 тэрбум төгрөгийг “Эксклюзивчэнж” ББСБ-ын данс руу, 6.4 тэрбум төгрөгийг иргэн Т.Хайдавноровын арилжааны банкны данс руу валют худалдан авахаар шилжүүлсэн гэж тайлагнажээ. Гэтэл “Ихбит” ХХК-ийн валютын дансанд гадаад валютын орлогын гүйлгээ хийгдээгүй аж.
-Томилолтод 353 сая, зар сурталчилгаанд 327 сая, картын төлбөрт 300 сая төгрөгийг зарцуулжээ-
Үйл ажиллагааны зардалд зарцуулсан гэх 1,9 тэрбум төгрөгийн задаргааг хүргэж байна.
-Whitepaper-тай нийцэхгүй 450 сая төгрөгийн гүйлгээ хийсэн-
“Ихбит” ХХК нь 450 сая төгрөгийг иргэн Г.Эрдэмхишиг, У.Сүхбаатар нарын хувийн харилцах дансанд хувьцааны төлбөр гэх утгатайгаар шилжүүлсэн. Гэвч энэ нь IHC койны танилцуулга whitepaper-тай нийцэхгүй бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
-О.Мөнхжин өөрийн аав, хадам ээж, эхнэр, хадам эгч нарын нэр дээр нээсэн дансыг ашиглан зах зээлд нууцаар койноо нийлүүлж, борлуулсан-
“Их Бит” ХХК-ийн удирдлагууд нь өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэрээр дотоодын биржүүд дээр нээсэн дансыг ашиглан зах зээлд нууцаар IHC койн нийлүүлж, түүнийг худалдан борлуулсан. Ингэхдээ нийт 12 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 2,2 тэрбум ширхэг IHC койн оруулан ирж худалдан борлуулж 3,4 сая ам.доллар болгон гадаад улсын FTX бирж рүү гаргасан болох нь тогтоогджээ.
Хамаарал бүхий байдлаар дараах инфографикаас харж болно.