Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Аврах баг өнөөдөртөө багтаж Турк руу гарна. Онгоцны зөвшөөрлөө хүлээж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Шадар сайд С.Амарсайхан "Юуны өмнө Турк, Сири улсад болсон байгалийн гамшгийн улмаас олон хүн амь эрсдэж, шархадсанд гүн эмгэнэл илэрхийлье. Манай онцгой байдлын эрэн хайх 20 албан хаагч, БХЯ-ны эмнэлгийн тусламж үйлчилгээний эмч сувилагч баг нийлсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг илгээхээр болж байна. Мөн хүмүүнлэгийн тусламжийг Турк, Сири улсад давхар үзүүлэхээр болж байна. Цаг агаарын нөхцөл байдал амаргүй, хүйтэн сэрүүн байгаа. Тиймээс бүхий л бараа тусламжаар дэмжлэг үзүүлнэ.

Тусгай үүргийн онгоцоор аврах бүрэлдэхүүн энэ өдөртөө багтаж гарахад бэлэн байна. Зөвшөөрлөө хүлээж байна. Газар хөдлөлтийн бүсэд байгаа хоёр Монгол иргэнтэй холбогдсон. Хоргодох байранд байгаа. Ямар нэгэн эрсдэлгүй байгаа гэсэн" гэлээ.

ГХЯ: Газар хөдлөлтийн бүсэд байгаа дөрвөн иргэний нэгийг нь Истанбул руу нүүлгэн шилжүүллээ
ГХЯ: Газар хөдлөлтийн бүсэд байгаа дөрвөн иргэний нэгийг нь Истанбул руу нүүлгэн шилжүүллээ
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.