БНТУ-ын газар хөдлөлтийн бүс нутаг болох Газиентэп хотод хоёр монгол иргэн байгаа талаар ГХЯ-наас мэдээлсэн. Тэгвэл дахин хоёр Монгол иргэнтэй ГХЯ холбоо тогтоогоод буйгаа мэдээллээ.
Одоогийн байдлаар тухайн бүс нутагт манай улсын 4 иргэн байгаа бөгөөд Анкара дахь ЭСЯ-наас иргэдтэй тогтмол холбоотой байгаа юм байна. Түүнчлэн дээрх дөрвөн иргэний нэгийг нь Истанбул рүү нүүлгэн шилжүүлжээ. Газар хөдлөлтийн улмаас дээрх иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй болохыг албан ёсоор мэдээллээ.