Ноён IZ буюу Г.Ирээдүй, жүжигчин У.Цогтбаярыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл гараад байна.
Харин прокурорын байгууллагаас "Ноён IZ, жүжигчин У.Цогтбаяр нарыг ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА" гэсэн мэдээ нь ташаа мэдээлэл болно" гэх мэдэгдэл гаргаад байгаа.
Мөн Г.Ирээдүй буюу Ноён IZ "Цогтоо бид хоёрт санаа зовж, анхаарал тавьсан бүх хүмүүст маш их баярлалаа. Юутай ч миний хувьд надад болон гэрт ямар нэгэн дуудах, мэдэгдэх хуудас ЦЕГ-с ирсэн зүйл огт алга байна.
Хэрэв хуулийн байгууллага дуудвал очоод зангиагаа зүүгээд, гутлаа тослоод хамгийн цэвэрхэн хувцасаа өмсөөд инээмсэглээд мэдүүлэг өгөх болно.
Ард түмэн минь маш их баярлалаа" гэлээ.