Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Маргааш ЗГ-ын хурлаар Т.Аюурсайханг чөлөөлж, АВЛИГАТАЙ тэмцэх цогц ТАВАН АЖИЛЛАГААНЫ төлөвлөгөөг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 13 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын маргаашийн ээлжит хуралдаанаар авлига, албан тушаалын асуудалтай холбоотой хоёр том асуудлыг хэлэлцэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Эхний асуудал нь авлига албан тушаалын хэрэгт холбогдож, чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Т.Аюурсайхан сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь ХНХ-ын сайдын үүргийг Засгийн газрын өөр нэг гишүүнд хариуцуулах юм байна. Харин хэлэлцэх хоёр дахь асуудал нь авлигатай тэмцэх ажлын хүрээнд ирэх туулай жилийг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, шат дараалсан арга хэмжээнүүд шуурхай авч хэрэгжүүлэх гэнэ.

Энэ хүрээндээ нийт таван ерөнхий төлөвлөгөөний дагуу шат дараалсан арга хэмжээг Засгийн газраас зохион байгуулах аж. Тухайлбал, шүгэл үлээгчийн тухай хууль, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс төрд шийдвэр гаргах түвшинд ажиллахгүй байх зохицуулалт бүхий хуулиудыг хаврын чуулганаар яаралтай хэлэлцүүлэн батлуулах. Орлогоосоо давсан хөрөнгөтэй төрийн албан хаагчдыг орлогоо тайлбарлахыг ажлыг зохион байгуулах.

Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал тэргүүтэй авлига, албан тушаалын хэрэгт холбогдоод эх орноосоо гарч явсан хүмүүсийг одоо оршин суугаа улстай нь төрийн байгууллагуудын хооронд хэлцэл замаар буцаан Монголд авч ирэх. Цаашлаад холбогдсон хэргүүдийг нь шүүхээр оруулж, гэм буруутай эсэхийг нь тогтоолгох.

Мөн авлигын хууль бус мөнгөө оффшор бүсэд болон гадны улсад нуун дарагдуулсан бол илрүүлэн буцаан авч ирэх, гэмт хэргийн улмаас олж авсан хөрөнгө орлогыг ил тод болгож, олон нийтийн оролцоотойгоор захиран зарцуулах зэрэг үндсэн таван чиглэлээр уг авлигатай тэмцэх ажиллагааг зохион байгуулах аж.

Өөрөөр хэлбэл, эдгээрийг нарийвчилсан төлөвлөгөө бүхий тогтоолын төслийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах гэнэ.

Г.Лхагвадорж

ШУУРХАЙ: БНТУ руу 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын баг илгээх саналаа ЭСЯ-нд хүргүүлжээ
ШУУРХАЙ: БНТУ руу 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын баг илгээх саналаа ЭСЯ-нд хүргүүлжээ
 
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.