Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 13 секунд

Маргааш төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно

7-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулс, Халх голын саваар, 8-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд Алтай, Хөвсгөлийн уулсаар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 7, 9-нд нутгийн зарим газраар секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -21...-26 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -2...+3 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна.

Ж.Сүхбаатар сайд амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт ажиллаж, тойргынхоо иргэдийн санал хүсэлтийг сонслоо
Ж.Сүхбаатар сайд амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт ажиллаж, тойргынхоо иргэдийн санал хүсэлтийг сонслоо
 
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.