Ж.Ганбаатар: Орлогын албан татвар их хэмжээгээр буурсан нь маш том зүйлийн дохио шүү. Үүнийг Ерөнхийлөгч Г.Энхтайван, Б.Лхагвасүрэн мэдэж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 30 секунд

Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүд Монголбанкны Хяналтын зөвлөлийн тайлантай танилцсан талаарх байр сууриа илэрхийлж асуулт асуусан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайванд хандаж "Монголбанкны Хяналтын зөвлөлийг ажил хийх бололцоог нь гаргах ёстой. Энэ бол зөв асуудал орж ирж байна. Хэлэлцэхээсээ өмнө цалингийн асуудал ярих юм. Энэ одоо яаж байгаа юм, цалин яриулж Их хурлын гишүүдийг хэрэлдүүлэх гэж байгаа юм уу Г.Энхтайван аа, сонин, цалин яриад байх юм, Г.Ууганбаатар үүнийгээ мэдэж байсан юм байгаа биз дээ" гэв. Үргэлжлүүлэн яриандаа " Үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоо хангах гэж хуульд өөрчлөлт орж байгаа юм биз дээ. Журамд юм уу. Тэгэхээр Монголбанк Хяналтаа ажиллуулах сонирхолгүй байна уу даа. Наад алдагдлыг чин намайг Эдийн засгийн байнгын хорооны дарга байхад л энэ жил хийнэ, энэ жил хийнэ...Тэр Ерөнхийлөгч хаачсан юм. Одоо алдагдалгүй болно гэсэн ч 7.4 их наядын алдагдалтай байгаа. Өмнө нь байсан зөвлөл нэр төдий ажилладаг байсан, одоо Хяналтын зөвлөл сайн байна. Их хурлаас хяналт шалгалт оруулах хэрэгтэй. Эдийн засгийн нөхцөл байдлаа хар даа. Эхний хоёр сарын байдлаар ХХАОАТ, АМНАТ хоёр маш их хэмжээгээр буурсан байна шүү дээ. 2024, 2023 онтой харьцуулахад. Юу өссөн юм гэхээр НДШ өссөн байна. Энэ нь аж ахуйн нэгжүүд хөөрхий ажиллаад байна гэсэн үг. НӨАТ бас өссөн байгаа юм. Орлогын албан татвар маш их хэмжээгээр буурсан нь маш том зүйлийн дохио шүү, тэр Г.Энхтайван Ерөнхийлөгч, Б.Лхагвасүрэн хоёр үүнийг мэдэж байгаа. Алт урьдчилж зараад 200, 300 сая ам.доллар оруулаад нэг их юм болохгүй дээ. Их том өөрчлөлт гарахгүй дээ. Эрс шинэчлэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй" гэлээ.

Т.Сайнжаргал МАН-ын ЕНБД-ын Улстөрийн бодлогын зөвлөхөөр томилогджээ
Т.Сайнжаргал МАН-ын ЕНБД-ын Улстөрийн бодлогын зөвлөхөөр томилогджээ
 
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!