Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сарангэрэл холбооныхоо тамга тэмдэгийг залуу үедээ шилжүүлэхээ мэдэгдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Яг одоо хуралдаанаар холбооны Ерөнхийлөгчөө сонгох бөгөөд Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, Соёлын сайд Ч.Номин нарын нэр яригдаж байгаа.

Тэгвэл холбооны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл үг хэлж байна. Тэрбээр "Хамгийн гол нь эмэгтэйчүүд бид намынхаа шинэчлэлийн төлөө эвтэй найртай, хөл нийлүүлэн, хувийн эрх ашгаас илүү төрийнхөө эрх ашгийг эрэмбийг тооцож ажиллавал бидний хүсэн хүлээсэн үр дүн, шийдвэрүүд гарах болно. Би энэ холбооны Ерөнхийлөгчөөр гурван жил ажилласан байна. Би Ерөнхийлөгчөөр улирах, дэд Ерөнхийлөгч болно, Удирдах зөвлөлд орно гэхгүй. Тийм зүйл гаргахгүй. Залуучууд шинэ эрч хүчээр өөрийнхөөрөө ажиллаг. Миний сэтгэлийн мухарт Ерөнхийлөгчөөр үлдэх бодол байхгүй" гэлээ.

Ингэснээр холбооны Ерөнхийлөгчөөр Х.Булгантуяа, Ч.Номин нарын нэг сонгогдох магадлал өндөр болж байна.

Сануулахад, НАМЭХ бага хурлаа оны өмнө хийхээр төлөвлөсөн байсан боловч намын дотоод асуудал, хагаралтай байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан бөгөөд ийнхүү хурлын товоо гаргасан нь энэ аж.

Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбооны ТЭРГҮҮНИЙГ сонгох хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар оролцож байна
Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбооны ТЭРГҮҮНИЙГ сонгох хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар оролцож байна
 
С.Энхболд: П.Батчулуун эмч маш олон гэр бүлд амьдрал бэлэглэсэн. Тангарагтаа үнэнч энэ хүн цаашид хэдэн арван гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэх байсан бол