Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Яг одоо хуралдаанаар холбооны Ерөнхийлөгчөө сонгох бөгөөд Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, Соёлын сайд Ч.Номин нарын нэр яригдаж байна.
Тэгвэл уг холбооны хуралдаанд дөнгөж сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар хүрэлцэн иржээ. Үдээс өмнөх хуралдаанаар нэрээ Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо болгож өөрчилсөн бол үдээс хойшхи хуралдаанаар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулна.
Сануулахад, НАМЭХ бага хурлаа оны өмнө хийхээр төлөвлөсөн байсан боловч намын дотоод асуудал, хагаралтай байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан бөгөөд ийнхүү хурлын товоо гаргасан нь энэ аж.