Санхүүгийн залилан үйлдэгчид амь бөхтэй оршсоор л байна. Хэдий цагдаагийн байгууллагаас иргэдийг залилангаас урьдчилан сэргийлэх олон аяныг хүргэдэг ч иргэд залилуулсаар л байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн иргэд "Бэлтэс Мөрөн" гэх компанид аймгаараа шахуу залилуулсан. Гэтэл өдгөө дахин FT, Familymart гэх пирамид сүлжээний залиланд өртжээ. Эхнээсээ аймгийнхаа цагдаагийн хэлтэст өргөдлөө өгч эхэлсэн байна. Гэхдээ уг залилангийн шинжтэй үйлдэл зөвхөн Хөвсгөл аймагт гэлтгүй, нийслэлийн хэд хэдэн дүүргийн иргэдээс цагдаагийн байгууллагад гомдол ирсэн байна.
Тодруулбал, Цахим орчинд FT, Familymart гэх группууд байдаг бөгөөд иргэд эдгээр группт элсэж, улмаар цахим хаягт их хэмжээний мөнгөөр идэвхжүүлэлт хийдэг байна. Гэвч энэ сарын 24-нд иргэдийг хүсэлтэд тус сайт нь хариу өгөөгүй бөгөөд ингээд иргэд залилуулж байгаагаа мэдэж, цагдаагийн байгууллагад өргөдөл гаргажээ.
Зарим иргэд 10 хүртэлх сая төгрөгөө алдсан тухайгаа FT, Familymart хохирогчдын группт мэдээлжээ. Энэхүү залилан нь гадаад улсад байдаг залилангийн сүлжээ аж.
Иймд иргэд амар хялбар аргаар мөнгө олох замыг сонгож, сүлжээний залиланд өртөхгүй байхыг холбогдох газруудаас анхааруулж байна.
ПИРАМИД ЗАЛИЛАН гэж юу вэ?