Ирэх даваа гарагаас эхлэн ЕБС-иудын хичээл эхлэх гэж байгаа. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-өөс зөвлөмж өгсөн бөгөөд түүнээс гадна томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр, ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга, доктор А.Бурмаа дараах зүйлийг хэллээ. Тэрбээр "Олон хүний бөөгнөрөл үүссэн тохиолдолд амьсгалын замын халдвар тархах эрсдэл нэмэгддэг. Тиймээс бөөгнөрөл үүсгэхгүй байх хэрэгтэй. Мөн цагаан сар удахгүй болж байгаа учир хүн амын бөөгнөрөл үүснэ. Үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна.
Түүнчлэн ЕБС-ийн хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан анги танхимдаа чийгтэй цэвэрлэгээг сайтар хийх нь чухал байна. Мөн үдийн цай, хоолны цэсэнд амин дэмтэй, илчлэг сайтай хүнсний бүтээгдэхүүнүүдийг түлхүү сонгох шаардлагатай. Мөн өөрсдийн эрүүл мэнддээ болон хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарч, хүн бүр амны хаалтаа зүүхийг зөвлөж байна" гэлээ.