МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаяртай холбоотой асуудлаар өмгөөлөгч Г.Балжмаа мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн жилүүдэд буюу Х.Мандахбаярыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч байхад тус эвлэлийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан юм.
Өмгөөлөгч Г.Балжмаа "Х.Мандахбаяр гэх хүнд залилуулсан тул ийнхүү мэдээлэл хийж байна. 2018 онд Х.Мандахбаяр МӨХ-нд “Шинээр сонгогдсон МНСЭ-ийн Ерөнхийлөгч байна. Өмгөөлөгчийн туслалцаа авах хэрэгтэй байна” гэж ярьсан. Энэ дагуу би өмгөөлөгчдийн холбоонд шалгалт өгч, бид хамтарч ажиллаж эхэлсэн. Миний хувьд "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, сэтгүүлчдийг үнэ төлбөргүй өмгөөлөх, хууль зүйн зөвлөгөө өгөх, Зөрчлийн тухай хуулийн 6.21-т гүтгэх заалтыг Зөрчлийн хуулиас хасуулах ажилд хамтрахаар гэрээ хийсэн"
Харин хөлсөндөө хоёр өрөө байр, магистрын төлбөр, цалин 1.6 төгрөг гэж тохирсон. Гэтэл Х.Мандахбаяр гэрээний үүргээ огт биелүүлэхгүй байгаа тул өнгөрсөн онд гэрээгээ дуусгах санал тавьсан. Гэрээний дагуу байраа авъя гэхээр хугацаа хойшлуулдаг.
Тиймээс "Эрхэт Монгол" группд ажлын гараагаа эхэлье гэж бодож байгаа хүмүүст хандаж хэлэхэд Х.Мандахбаяр үнэхээр худалч, амлалтаа биелүүлдэггүй. Жишээлбэл, олон төслийг зэрэг эхлүүлсэн. Уг төслийг хамтран гүйцэтгэж буй захирлуудад мөн анхааруулж хэлье" гэлээ.