Хөгжөөн дэмжигчдийн Улсын аварга шалгаруулах V удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.
Тэмцээнийг олон улсын хөгжөөн дэмжигчдийн холбооны 100 дахь албан ёсны гишүүн болох Монголын хөгжөөн дэмжигч тамирчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг бөгөөд Улсын аваргаар шалгарсан баг, тамирчдад олон улсын тэмцээнд оролцох эрхийг олгодог.
Тус тэмцээнд 7 насны ангилалд 12 төрлөөр хот, хөдөө орон нутгийн 33 баг нийт 80 дасгалжуулагч, 1200 гаруй тамирчид өрсөлдлөө. Хамгийн залуу тамирчин 5 настай, хамгийн ахмад тамирчин 73 настай тамирчин оролцсон нь хөгжөөн дэмжигчийн спортоор хичээллэхэд нас болон хүйс харгалзахгүй эрх тэгш хичээллэж чаддаг гэдгийг харуулсан үйл явдал болсон юм.