Ардчилсан нам энэ сарын 19-нд намын даргаа сонгож, Их хурлаар батламжилахаар тогтож, даргад нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр /2023.01.18/ 10.00 цагт эхэлсэн билээ. Одоогийн байдлаар Ардчилсан намын даргад Сангийн сайд асан С.Баярцогт, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа болон УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, АН-ын гишүүн М.Чимэддорж нар өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд буй билээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр "Намаа амжилттай удирдуулмаар байвал Баярцогтыгоо сонго АН-ыхан. Дээд, доод үеийг чинь холбож чадах ганц лидер. Нам байтугай удирдчих ухаант толгой. Би мэднэ" гэв.
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!