Хөгжлийн банкны сонсгол гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. "Хөтөл" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцлээ. Эл компани нь цементийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас 2012 онд 61.2 сая ам.долларын зээлийг гуван удаагийн олголтоор авсан байна.
Шинжээчийн танилцуулснаар, гурав дахь удаагийн олголтын 34 сая ам.долларыг 2012 оны аравдугаар сарын 19-ны өдөр "Бейзмент" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд зээл хаах зориулалтаар шилжүүлэх тухай тус компанийн төлбөрийн даалгаварын хүсэлтийг ирүүлсний дагуу Хөгжлийн банкнаас Монголбанк дахь тоот ам.долларын харилцах дансанд шилжүүлжээ. Эл дансыг нягталж үзэхэд, Худалдаа хөгжлийн банк дахь "Кью Эс Си" ХХК-ийн нэр дээрх харилцах данс байсан аж.
Ташрамд дурьдахад, зээл авах үед тус компанийн 50 хувийг Г.Энхбаяр, Р.Мөнхтуул 30 хувийг эзэмшиж байсан байна. Ингэхдээ Р.Мөнхтуул нь 2008 онд "Хөтөл" ХХК-ийг "Бейзмент" ХХК нэртэйгээр үүсгэн байгуулж байжээ. Мөн тэрбээр "Кью Эс Си" ХХК-ийн дэд захирал Р.Мөнхжаргалын дүү аж.