Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: “Салхитын мөнгөний орд“-ын захирал асан Т.Мөнхбаяр Хөгжлийн банкнаас авсан зээлийн 1.7 тэрбумаар өөрийн зээлээ төлсөн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 38 секунд

Хөгжлийн банкны сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. "Империал Гоулд Майнинг" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийг хэлэлцлээ. Тус компани нь Хөгжлийн банкнаас 2019 онд Хүүшийн амны алтны шороон ордыг ашиглах төслийг санхүүжүүлэхээр 16 тэрбум төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Ингэхдээ шинжээчийн дүгнэлтээр Хөгжлийн банкнаас авсан нийт санхүүжилтийн 7.4 тэрбум төгрөгийг зориулалт бусаар ашигласан гэж гарчээ.

Эл компанийн хувьцаа эзэмшигч Т.Мөнхбаяр нь “Салхитын мөнгөний орд"-ын захирлаар ажиллаж байсан. Хамаарал бүхий байдлаар авч үзэхэд, Т.Мөнхбаяр нь идэвхтэй хувьцаа эзэмшигч бөгөөд эл зээл олгогдохоос хэдэн сарын өмнө Улсын бүртгэлээс өөрийн идэвхтэй хувьцааг хасуулсан аж.

2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр буюу Хөгжлийн банкнаас "Империал Гоулд Майнинг" ХХК-д зээл олгогдсоны маргааш буюу "МТК" ХХК-иас "Т.Мөнхбаяраас зээл хаав" 1.7 тэрбум төгрөгийн гүйлгээ гарсан байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Империал Гоулд Майнинг" ХХК руу ороод гүйлгээгээр "Империал Кастел" ХХК-иас зээл төлөх гүйлгээнүүд хийгдээд байсан байгаа юм. Тэгэхээр энэ бол нөгөө л Т.Мөнхбаярын компани. Үүнээс харахад, Т.Мөнхбаяр бүх зээлээ дараад байгаа нь хуулгаар нотлогдож байна" гэлээ.

ХНХЯ: Иргэд өөрсдөө мэдээллээ засуулж, хүүхдийн мөнгөө нөхөж авах боломжтой
ХНХЯ: Иргэд өөрсдөө мэдээллээ засуулж, хүүхдийн мөнгөө нөхөж авах боломжтой
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.