Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Амгалан: Б.Пүрэвдорж гишүүнтэй ам мурийж, тэсвэр алдалгүй чангаар ууралсан ч утсаар ярьж, ойлголцсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг байнгын хорооны хуралд согтуу оролцож, ёсзүйгүй байдал гаргасан хэмээн зарим хэвлэлээр мэдээлж буй. Харин тэрбээр "Би архи огт амсдаггүй, багахан маргааныг улс төржүүлж, согтуу байсан гэх ташаа мэдээлэл тараахыг оролдсон" хэмээн тодруулга өгсөн юм. Мөн тэрбээр дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Намайг архи уудаггүй гэдгийг миний эргэн тойрны хүмүүс, хамтран зүтгэгчид бүгд мэднэ, хэлнэ. Хэрэв би ямар нэг ёс зүйн зөрчил гаргасан бол уучлалт гуйгаад хариуцлага үүрээд явах ухамсар, чадамжтай хүн. Б.Пүрэвдорж гишүүнтэй ам мурийж, тэсвэр алдалгүй чангаар ууралж, бухимдсан зүйл бий. Үүнтэй холбоотой Б.Пүрэвдорж гишүүнтэй утсаар ярьсан, холбогдсон ойлголцсон. Ямар ч хувийн маргаан байхгүй.

Тухайн маргаан болдог өдөр ёс зүйн байнгын хорооноос надтай холбогдсон Б.Баттөмөр даргатай уулзсан. Архи дарс уугаагүй гэдгээ хэлсэн" гэлээ.

ТАНИЛЦ: Шинэ автобусуудын хана, тааз, шал нь гал, усанд тэсвэртэй
ТАНИЛЦ: Шинэ автобусуудын хана, тааз, шал нь гал, усанд тэсвэртэй
 
БНСУ-д тэгбэ ухсан гэх багш нар “Чемодан авах гэж очоод хажууд нь жижиг хайрцагтай зүйл байхаар нь онгойлгож үзээд орхисон“ гэдэг тайлбар өгчээ