Нийтийн тээвэр парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-аас нийт 224 автобус авахаар болсон. Энэ хүрээнд эхний 100 автобусын 30 нь өчигдөр Улаанбаатар хотод ирээд байгаа юм. Уг автобусуудыг ирэх даваа гарагаас үйлчилгээнд нэвтрүүлнэ гэж НЗДТГ-аас мэдээллээ.
Шинээр орж ирж буй автобусны техникийн үзүүлэлтийг хүргэж байна.
- 2022 онд үйлдвэрлэгдсэн.
- Евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро 5 дизель хөдөлгүүртэй.
- Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй,
- Хажуу цонх нь 1 комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар вакум шилтэй, гулсаж онгойдог.
- Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй.
- Жолоочийн суудал нь илүү духтай, чанга яригчтай.
- Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон бэхэлгээтэй.
- Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай дээрх бүгд туршилтаар нотлогдсон.
О.Оюундарь