Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор маргааш буюу 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Хог хаягдлын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшил дэх болон ашиглалтад байгаа газар орчмын 50 метр хүртэлх талбайн хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх үүрэгтэй юм.
Энэ талаар өнөөдөр НЗДТГ-аас мэдээлэл өгөв. "Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/01 дугээр тушаалаар баталсан хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагаас нийтийн их цэвэрлэгээг эхлүүлж, "Ердөө 90 МИНУТ"-ын хугацаанд буюу 12:30 минут хуртэл нэгэн зэрэг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн нутгийн захиргааны 72 байгууллагын 2186 ажилтан, албан хаагч оролцоно.
Хог хаягдлын тухай хулийн 10 дугаар зуйлийн 10.2.10 дах заалтын хурээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмийн 50 метрийн хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх үүргийн хурээнд оролцох, мөн нийслэлийн иргэд та бүхнийг нийгмийн хариуцлагын хурээнд өөрсдийн санал санаачилгаар цэвэрлэгээнд оролцохыг уриалж байна" гэлээ.
О.Оюундарь