Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Батдөлийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 41 секунд

УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг цагдан хорих эсэхийг Баянгол дүүргийн шүүхэд хэлэлцэж, түүнийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ. Энэ сарын 5-6-нд шилжих шөнө ЭЦГ-аас С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж буй байгаа юм.

Түүнийг Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр яллагдагчаар татан шалгаж буй.

Сануулахад, Түүнийг цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүйгээр 48 цаг саатуулж, улмаар прокурорын байгууллагаас цагдан хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч шүүх өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлуулсан хэмээн мэдээлсэн. Харин шүүхээс анхнаасаа баривчлаагүй байсан. 17 цаг 10 минутын үед Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагчаар С.Батдөлийг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Яллагдагч С.Батдөл “өмгөөлөгчийн хамт шүүхийн хэлэлцүүлэгт оролцоно” гэх хүсэлтийг гаргасныг хүлээн авч, өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан гэх тайлбарыг өгсөн.

Мөн УЕПГ-аас яллагдагч С.Батдөлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокурорын газраас 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 16.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Тодруулбал, тус өдрийн 14 цаг 30 минутын орчимд Мөрдөх байгууллагаас С.Батдөлийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг прокурор хүлээн авч хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзэн С.Батдөлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд 16.00 цагт хүргүүлсэн. Прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг шүүгч 17.20 цагт орж ирж эхлүүлсэн хэдий ч С.Батдөлийг цагдан хорих тухай хурлыг 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 10.00 цагт хэлэлцэхээр хойшлуулсан" гэсэн байдаг.

МАН-ын бүлгийн дэд даргад Ж.Батжаргал, М.Оюунчимэг нарын нэр яригдаж байна
МАН-ын бүлгийн дэд даргад Ж.Батжаргал, М.Оюунчимэг нарын нэр яригдаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц