Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОХИРОО: С.Энхболдыг Эрүүл мэндийн дэд сайдаар үлдээнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 17 секунд

МАН Дөрвөн сайдын томилгооны асуудлыг түр хойшлуулаад буй. Тодруулбал, Боомтын сайдаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг томилохоор болсон талаар эх сурвалж мэдээлсэн. Мөн Ч.Хүрэлбаатар сайдыг Шадар сайдаар томилох юм.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг дэд сайдын албан тушаалд үлдээхээр талууд тохиролцсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Сануулахад, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшинг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багтай хамтарч ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр өнгөрөгч оны гуравдугаар сарын 23-нд ажлаас нь чөлөөлсөн. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар Дэд сайдыг орон гарсан тохиолдолд Засгийн газар 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилох ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл дэд сайдыг томилгоог хийхгүй байсан нь эл албан тушаалыг С.Энхболдод хадгалж байсан хэмээн харж болохоор байна.

ЧУУЛГАН: Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.