Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨРГӨӨ АМАРЖИХ: Машинд төрсөн эхийг харъяаллын бус хэмээн буцаагаагүй, машинаа буруу байрлуулсан байсан тул манайхаас 2 эмч очиж үзлэг хийх явцад төрсөн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадна жирэмсэн эх машиндаа төрсөн гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Тэгвэл тус мэдээллийн талаар Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал н.Алтантуяагаас тодрууллаа.

Тэрбээр “Баянзүрх дүүргийн иргэн 26 настай хоёр дахь төрөлт байсан. Нөхрийнхөө хамт хувийн машинаар төрөх эмнэлэг дээр ирсэн боловч буруу хаалган дээр очиж зогсоод үйлчилгээ авахыг хүссэн. Машинаа төв зам дагуу байрлуулсан байсан учир манайхаас хоёр эмч очиж, үзлэг хийхэд төрөх үйл явц аль хэдийн эхэлсэн байсан. Тиймээс хүүхдийг машинд төрүүлсэн.

Харин эхэс гардуулах үйл ажиллагааг эмнэлэгт буюу ариун орчинд үргэлжлүүлэн хийсэн. Одоо эх хүүхдийн биеийн байдал хэвийн. Тусгай тасагт нөхөртэйгөө цуг байгаа. Тэрнээс биш харьяаллын бус хэмээн буцаасан зүйл огт байхгүй. Энэ үйл явдал 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22:00 цагийн орчимд болсон" гэв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх гол, мөрний мөсний зузаан хангалттай бэхжээгүй тул цаг хожих гэж мөсөн дээгүүр явахгүй байна уу
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх гол, мөрний мөсний зузаан хангалттай бэхжээгүй тул цаг хожих гэж мөсөн дээгүүр явахгүй байна уу
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна