Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 98 саяар ПРИНТЕР худалдан авчээ

Огноо
Унших
1 минут 5 секунд

“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой оффтейк гэрээг нууцлалаас гаргаж, олон нийтэд ил болгоод багагүй хугацаа өнгөрлөө. Түүнчлэн АТГ-аас эл компанийн сүүлийн таван жилийн худалдан авах ажиллагаатай холбоотой хийгдсэн гэрээнүүдийн мэдээллийг ил болгосон юм.

Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд 20 сая болон түүнээс дээш үнийн дүн бүхий 576 ширхэг бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлаж гэрээ байгуулсан байв. Гэвч зарим гэрээнүүдэд анхаарал татсан худалдан авалтууд байна.

Тухайлбал, "ЭТТ" ХК-ны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №ЭТТ-2019/681 тоот дугаартай гэрээг "Ай ти зон" ХХК-тай байгуулжээ. Ингэхдээ 98 сая 312 мянган төгрөгөөр принтер нийлүүлэхээр гэрээлжээ.

ТАНИЛЦ: 2023 онд хэрэгжих хуулиудын ОНЦЛОХ ЗААЛТ
ТАНИЛЦ: 2023 онд хэрэгжих хуулиудын ОНЦЛОХ ЗААЛТ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.