Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Өнөөдөр буюу 2022 оны арван хоёрдугаар сарын 29-ний энэ өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой тохиож байна. Тэгвэл эл өдрийн товч түүхийг товчлон хүргэе.

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн зарлаж, VIII Богдыг шашин, төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газартай, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулсан юм.

Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний онцгой, бахархвал зохих түүхэн үйл явдал билээ. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон юм.

Энэ түүхэн өдөр ноёд, лам, хар энгийн хүмүүс гээд бүх монголчууд тусгаар тогтнол, төр улсаа сэргээн тунхаглан зарлаж, Нийслэл Хүрээнд бурхны шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн төрийн том ёслол болсон байна. Улсын цолыг Монгол, оны цолыг Олноо өргөгдсөн, Улсын нийслэлийг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдэж, Монгол үндэстний гал голомтыг сэргээн бадрааснаа дэлхий дахинд тунхаглан зарласан байна.

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн XIII форум амжилттай боллоо
Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн XIII форум амжилттай боллоо
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.