"Номун" нэгдсэн эмнэлгийн ажилчид төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа. Тодруулбал, тус эмнэлгийн Эрүүл мэнд тусламж үйлчилгээний албаны дарга Г.Цэцэгмаа, Дэмжих үйлчилгээний албаны дарга, тархвар судлаач эмч А.Энхтуяа, Санхүүгийн албаны дарга Б.Баярмаа, сувилагч П.Оюунбилэг нар Төрийн дээд шагнал болох "Алтангадас" одонгоор шагнагдсан бол Мэс заслын тасгийн дарга Г.Ууганбаяр, Техникийн албаны дарга Д.Сүхбаатар, статистикч Д.Дэлгэрмаа, санхүүгийн ажилтан Б.Нанжид нар "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагнагдсан байна.
Шагналыг УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Л.Мөнхбаатар Төрийн ордны Эзэн Чингис хааны танхимд гардуулан өгчээ.