Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Магистр, докторын дипломын ажлыг плагиаризмын шалгалтад оруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан их, дээд сургуулийн чанарыг сайжруулах, багш нарыг чадавхжуулах, оюуны хулгай, хуурамч дипломтой тэмцэхээ мэдэгдсэн. Энэ дагуу оюуны хулгай, хуурамч дипломтой тэмцэхийн тулд магистр, докторын дипломын ажлыг плагиаризмын шалгалтад оруулахаар болжээ.

Тиймээс БШУЯ, төрийн өмчийн 6 их сургууль хамтран оюуны бүтээлийн хуулбарлалтаас урьдчилан сэргийлэх, оюуны өмчийн зөрчилгүй бүтээл туурвихыг уриалсан байна. Их, дээд сургуулийн багш болох хүмүүст заавал докторын зэрэг хамгаалсан байх шаардлага тавина. Докторын зэрэг нь оюуны хулгайгүй, үнэн зөв байх ёстой.

Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа сурагчдын 85 хувь нь дээд боловсролыг сонгодог. Иймд дээд боловсролын чанар, тогтолцоог сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа аж.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 11 цагт “Эрдэнэс Монгол“ ХХК-тай холбогдуулан мэдээлэл хийнэ
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 11 цагт “Эрдэнэс Монгол“ ХХК-тай холбогдуулан мэдээлэл хийнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд