"Эрдэнэс Монгол" ХХК-тай холбоотойгоор өнөөдөр /2022.12.23/ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 11:00 цагт мэдээлэл хийнэ. Сануулахад, өнгөрөгч 11 дүгээр сарын 30-ны Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийг олон улсын баялгийн сангийн жишигт нийцүүлж, групп компанийн хэлбэрээр ажиллуулахаар шийдвэрлэж, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Түүнчлэн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хуланг ерөнхий менежерээр томилоод буй.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 11 цагт “Эрдэнэс Монгол“ ХХК-тай холбогдуулан мэдээлэл хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.