Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Амгалан: Улаанбаатар хотод махны үйлдвэр, логистикийн төвөө барих боломж байдаггүй юм уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр "Зураг төсөл нь хийгдэж эхлээгүй Логистикийн төв махны үйлдвэрийг гаднаас 2 хувийн хүүтэй 110 сая долларын зээлээр Өвөрхангай аймагт барьж байгуулах санал орж ирлээ.

Мэдээж манай улсад иргэдийнхээ амьжиргаа, улс орны хөгжлийг хурдасгах үйлдвэр хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ улс орны эдийн засаг хүнд нөхцөлд авч байгаа зээлийн үр ашиг хэр байх, цаашид гарах үр дүнгийн тооцоо судалгааг маш сайн хийх ёстой.

Ялангуяа Монгол улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж бодлого төлөвлөлтөө гаргах нь зүйтэй гэж үзэж байна" гэв.

ГОЛ ДҮР: Аав...
ГОЛ ДҮР: Аав...
 
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.