Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан сурагчдад зөвлөгөө өгөв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сурагчдад зөвлөгөө өгөв. Тэрбээр "Сурагч, хүүхдүүдийн маань өвлийн амралт 2022 оны 12 дугаар сарын 17-ноос 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 6 долоо хоног үргэлжилнэ.

Өглөө бүр дасгал хөдөлгөөн хийж, өглөөний цайгаа тогтмол ууж хэвшээрэй. Илчлэг, шим тэжээлтэй халуун хоол хэрэглэж, хангалттай сайн унтаж амраарай.

Гэр бүлийнхэнтэйгээ халуун дотно, нээлттэй харилцаж, ярилцаж, өөрийн чадах зүйлээр гэр бүлийнхэндээ туслаарай.

Цахим орчны зохисгүй хэрэглээнээс татгалзж, Амралтын даалгавраа тогтмол цагт бага, багаар, өдөрт 30 минутаас 1 цагийг зориулан хийж, сурсан мэдсэнээ бататгахыг хүсье.

Өөрийн ур чадвар, хоббигоо тодорхойлж, гөдаад хэл, дугуйлан, секц, өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргаарай. Цэвэр агаарт өдөр бүр хамгийн багадаа 20 минут гарч байгаарай, Халдварт өвчин, ханиад, томуугаас сэргийлэн дархлаагаа дэмжих хэрэгтэй шүү.

Эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдүүд, сурагчдын маань аюулгүй байдлыг ханган эрүүл мэндэд анхаарал хандуулж, гэр бүлдээ сэтгэл зүйн таатай уур амьсгал бүрдүүлж дэмжээрэй. Амжилт хүсье" гэжээ.

Нүүрсний гэх хэрэгт “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д нарын 3 хүнийг 1 сар ЦАГДАН ХОРИХООР БОЛЖЭЭ
Нүүрсний гэх хэрэгт “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д нарын 3 хүнийг 1 сар ЦАГДАН ХОРИХООР БОЛЖЭЭ
 
Л.Энх-Амгалан: Шинжлэх ухаанд ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний төсөв зарцуулна гэсэн нь “ЛООЗОН“ болж үлдсэн байна
Л.Энх-Амгалан: Шинжлэх ухаанд ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний төсөв зарцуулна гэсэн нь “ЛООЗОН“ болж үлдсэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.