Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний гэх хэрэгт “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д нарын 3 хүнийг 1 сар ЦАГДАН ХОРИХООР БОЛЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

May be an image of 1 person and textНийслэлийн прокурорын газраас "Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д нарын 3 хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, ЭЦА-наас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “2013-2017 онд Гашуусухайт боомтоор олон удаа хоосон горимоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн, “Тавантолгой” ХК-иас гэрээгээр авснаас илүү их хэмжээний нүүрс экспортоор гаргасан” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан "Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д, "Зун мин" ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ш, "Эм би Эм" ХХК-ийн захирал М нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс өнөөдөр /2022.12.16/ хүн тус бүрийг 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Х.Нямбаатар: Хоригдсон хүмүүсийн нэгнийх нь зуслангийн байшингаас 30 сая доллар олдсон гэдэг худал мэдээлэл
Х.Нямбаатар: Хоригдсон хүмүүсийн нэгнийх нь зуслангийн байшингаас 30 сая доллар олдсон гэдэг худал мэдээлэл
 
Шөнөдөө -22 хэмийн хүйтэн хононо
Шөнөдөө -22 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.