Сүүлийн өдрүүдэд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг "Хотгор шанага" болон нүүрсний хэрэгт холбоотой гэх мэдээллүүд гарч буй. Үүнтэй холбогдуулан тэрбээр өөрийн албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан "Энэ бол ор үндэслэлгүй гүтгэлэг. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг харагдаж байгаа энэ пост бол гөлөг төөрүүлэх ажиллагаа. Энэ хөлсний нөхрийн бичсэн үг болгоноос жонхуу үнэртэж байна. Х.Баттулга ерөнхийлөгч байхдаа Таван толгойн нүүрсний “эзэн” шиг л байлаа. Нүүрсний хулгайн зам бүхэн түүнийг чиглэх нь ойлгомжтой гэдгийг дахиад хэлье. Гөлөг төөрөхгүй ээ" гэв.