Төв талбайд жагсаж буй жагсагчдын зүгээс Эрүүгийн тухай хуулийн 22 дугаар бүлгийн заалтыг өөрчилж, авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст оногдуулах хариуцлагыг чангатгах, хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй байх гэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Үүний дагуу ЗГ хуулийн төслийн өөрчлөлтийг яаралтай журмаар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, өнөөдөр эцэслэн батлууллаа. Хууль батлагдсантай холбогдуулан дөнгөж сая ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Төв талбайд гарч, жагсагчидтай уулзаж мэдээлэл өглөө.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар жагсагчидтай уулзаж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсныг мэдэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.