Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 14-нд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Тодруулбал, жагсагчдын зүгээс Эрүүгийн тухай хуулийн 22 дугаар бүлгийн заалтыг өөрчилж, авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст оногдуулах хариуцлагыг чангатгах, хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй байх гэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсний дагуу ЗГ хуулийн төслийн өөрчлөлтийг яаралтай журмаар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн юм.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийддэг эрх зүйн орчныг хүчингүй болгох, хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан юм.

Түүнчлэн уг хуульд албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах, өршөөл уучлал, үзүүлэхгүй байх, албан тушаалаа урвуулан ашиглаж авлигын замаар олсон хөрөнгө орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж, улсын орлого болгохоор тусгажээ.

ЦЕГ: Жагсагчдын зүгээс бие дээрээ шингэн зүйл асгаж, өөрийгөө шатаах үйлдэл гаргасныг шуурхай таслан зогсоов
ЦЕГ: Жагсагчдын зүгээс бие дээрээ шингэн зүйл асгаж, өөрийгөө шатаах үйлдэл гаргасныг шуурхай таслан зогсоов
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.