Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхбаатар: Улс төрд нөлөө бүхий хүн авлига авсан бол 12-20 жилээр хорих ялаар шийтгэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

УИХ дах МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Улс төрийн нөлөө бүхий хүмүүс авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол хэрхэн ял, шийтгэл авах талаар" мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл дээр буюу "Нийтийн албан тушаалтан хахууль авах" гэсэн зүйл бий. Үүн дээр "Хясан боогдуулах аргаар, эсвэл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албад ажиллах эрхийг 5-8 жилээр хасаж, 5-12 жил хорих ял шийтгэнэ" гэж өөрчлөн найруулж байна. Өмнө нь зургаан сараас 3 жил хүртэл байсан бол хугацааг нэмэгдүүлэн өөрчилж байна.

Харин энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсвэл зохион байгуулалттай бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг 20 жилийн хугацаагаар хасаж, 12-20 жилээр хорих ял шийтгэхээр өөрчилсөн.

Урьд нь 5-12 жилийн хорих ялтай байсан бол ял шийтгэлийн бодлогоо чангаруулах нь зүйтэй гэж үзсэн байгаа. Энэ мэтчилэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтны ял шийтгэлийг нэмэгдүүлье гэдэг зүйлийг хуралдаанаар хэлэлцсэн" гэлээ.

Б.Энхбаяр: Ерөнхийлөгч асан Х.Баттулга бол хэрэгт яригдаж байгаа эргэн тойрны хүмүүсээ дандаа гадагш нь зугтаалгадаг
Б.Энхбаяр: Ерөнхийлөгч асан Х.Баттулга бол хэрэгт яригдаж байгаа эргэн тойрны хүмүүсээ дандаа гадагш нь зугтаалгадаг
 
Б.Дашпүрэв: ОХУ, БНХАУ-аас 26 000 тонн бензин ачсан вагон ирж яваа тул борлуулалт хэвийн болно
Б.Дашпүрэв: ОХУ, БНХАУ-аас 26 000 тонн бензин ачсан вагон ирж яваа тул борлуулалт хэвийн болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.